Тайваний Ноордхофф сангийн эмч нарын төлөөлөл, Монголын ЭХЭМҮТ-ийн эмч сувилагч нар болон тус эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүд, Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү нар хамтдаа зургаа татууллаа.

Монголын уруул, тагнайн сэтэрхий хүүхдүүдэд туслах зорилгоор Тайванийн Ноордхоффын сан, Тайванийн ЧанГэн эмнэлэг хамтран 2023 оны 8-р сарын 27-ны өдөр "Хайр хил хязгааргүй: 2023 Монголын Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал хийж, үзлэг оношилгоо"-г зохион байгууллаа. Мөн 8-р сарын 31-нд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү-г урьж, Тайвань Монголын найрамдалт харилцааг бэлгэшээн талархлын арга хэмжээг зохион байгууллаа.

Тайванийн Ноордхоффын сан нь Монгол улстай хамтын ажиллагаатай болоод багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд тус мэс заслын баг хамт олон нь 2010 оны 8-р сард Монголд анх удаа ирснээс хойш өдгөө 13 жил болсон байна. Энэ хугацаанд 200 гаруй Монгол өвчтөнд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж уруул, тагнайн сэтэрхийн өвчтэй хүүхдүүдэд дахин инээмсэглэх боломжийг бэлэглэжээ. Хамгийн гол үнэ цэн бол Монголын ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг бүрэлдэхүүн нь тасралтгүй тогтмол бэлтгэл сургуулилалт хийн суралцаж, нарийн төвөгтэй хагалгааг хийх боломжтой болж орон нутгийн иргэдэд ч хүрч байгаа юм.

Энэхүү мэс заслын баг, хамт олон нийт 13 эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд нийт 20 удаагийн хагалгаа хийсэн байна. Мөн 2 тал ээлжлүүлэн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, тус дэмжлэгийг хүртсэн эцэг, эхчүүдээс маш их талархлын болон чин сэтгэлийг үг, хүлээн авсаар байгаа юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн захирал Т.Болормаа үг хэлэв.

Мөн Ноордхоффын сангийн тэргүүн Луо ЛунЖоу хэлснээр, тус сан болон ЧанГэн эмнэлэгтэй хамтран мэс засалч-5, нойрсуулагч эмч-2, шүдний гажиг заслын эмч-3, хэл яриа заслын эмч-1, сувилагч-2 гээд нийт 13 Монгол эмч сувилагч нарыг сургасан байна. Уламжлалт сэргээн засах эмнэлгүүдтэй харьцуулахад тус сан нь орон нутгийн өвчтөнүүдэд илүү анхаарч энэ удаа цар тахлын дараа анх удаа Монголд эргэн ирж байгаа нь надад маш халуун дотно санагдаж байна. Мөн бид энэ боломжийг ашиглан цар тахлын дараах Монголын эрүүл мэндийн ажилтнуудын чадавх болон цаашдын хөгжлийг, улам илүү олон Монгол өвчтөнд хамтран тусална гэж найдаж байна.

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү үг хэлэв

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү: "Би маш сэтгэл өндөр байна. Энэхүү боломж нь Монголын эмч эмнэлгийн ажилтанд үр өгөөжөө өгч цаашид улам өргөжин тэлж ирээдүйд олон Монголд хүнд хүрч тусална гэж итгэж байна" хэмээн Тайванийн Ноордхоффын санд талархлаа илэрхийлэв. ЭХЭМҮТ нь эрүү, нүүрний мэс заслын мэргэжлийн баг хамт олон нь жилд 450 гаруй эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн мэс заслыг хийж байна. Энэ нь Тайвань-Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагаа, туршлага солилцооны нэг том жишээ болж байна. Мөн манай төлөөлөгчийн газар цаашид ч Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” гэсэн үзэл санааг түгээсээр байх болно.” гэв.

ЭХЭМҮТ-ийн эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч Г.Аянга үг хэлэв.

Ноордхофф сангийн тэргүүн Луо ЛунЖоу эмч эмчлүүлж буй монгол хүүхдийн хамт зургаа татууллаа.

Тайваний Гаошюн хотын Чангэн эмнэлэгийн доктор Лай Руйбин Бат-Очир хүүгийн гарыг чанга гэгч нь атгав.

Монгол хүү Б.Бат-Очир нь эцэг эхийн хамтаар мэс заслын багийн эмч нартай уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Тайвань-Монгол хоёр улсын эмнэлгийн баг өвчтөний мэс заслын талаар хэлэлцэж байна.

Тайваний Ноордхофф сан, ЧанГэн эмнэлэгийн эрүү, нүүрний мэс заслын баг болон Монголын ЭХЭМҮТ-ийн эрүү, нүүрний мэс заслын багтай хамтран тус эмчилгээний багийг байгуулжээ.