【NEWS PRESS】Тайваний Ноордхоффын сан Монголд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийхээр дахин ирлээ
Монголын уруул, тагнайн сэтэрхий хүүхдүүдэд туслах зорилгоор Тайваний Ноордхоффын сан, Тайваний ЧанГэн эмнэлэг хамтран 2023 оны 8-р сарын 27-ны өдөр "Хайр хил хязгааргүй: 2023 Монголын Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал хийж, үзлэг оношилгоо"-г зохион байгууллаа. Мөн 8-р сарын 31-нд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү-г урьж, Тайвань Монголын найрамдалт харилцааг билэгшээн талархлын арга хэмжээг зохион байгууллаа.
Тайваний Ноордхоффын сан нь Монгол улстай хамтын ажиллагаатай болоод багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд. тус мэс заслын баг хамт олон нь 2010 оны 8-р сард Монголд анх удаа ирснээс хойш өдгөө 13 жил болсон байна. Энэ хугацаанд 200 гаруй Монгол өвчтөнд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж уруул, тагнайн сэтэрхийн өвчтэй хүүхдүүдэд дахин инээмсэглэх боломжийг бэлэглэжээ. Хамгийн гол үнэ цэнэ бол Монголын ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг бүрэлдэхүүн нь тасралтгүй тогтмол бэлтгэл сургуулилт хийн суралцаж, нарийн төвөгтэй хагалгааг хийх боломжтой болж орон нутгийн иргэдэд ч хүрч байгаа юм. Энэхүү мэс заслын баг, хамт олон нийт 13 эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд нийт 20 удаагийн хагалгаа хийсэн байна. Мөн 2 тал элжлүүлэн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрүүлж, тус дэмжлэгийг хүртсэн эцэг, эхчүүдээс маш их талархлын болон чин сэтгэлийг үг, хүлээн авсааар байгаа юм..
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа хэлэхдээ “Тайваний Ноордхоффын сантай урт хугацааны турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлэгийн эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч Г.Аянга болон түүний мэс заслын багийг бэлтгэн сургаж, дэмжсээр ирсэнд талархаж байна” гэв. Мөн Монголчуудад цар тахалын үеэр тус эмнэлэгт 10000 ам.долларын үнэ өртөг бүхий хамар залгиурын дуран хандивласан ба цаашид Монголын эмч, сувилагчдыг олноор сургаж, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласаар байх болно гэдгээ илэрхийлэв.
Мөн Ноордхоффын сангийн тэргүүн Луо ЛунЖоу хэлсэнээр, тус сан болон ЧанГэн эмнэлэгтэй хамтран мэс засалч-5, нойрсуулагч эмч-2, шүдний гажиг заслын эмч-3, хэл яриа заслын эмч-1, сувилагч-2 гээд нийт 13 Монгол эмч сувилагч нарыг сургасан байна. Уламжлалт сэргээн засах эмнэлгүүдтэй харьцуулахад тус сан нь орон нутгийн өвчтөнүүдэд илүү анхаарч энэ удаа цар тахлын дараа анх удаа Монголд эргэн ирж байгаа нь надад маш халуун дотно санагдаж байна. Мөн бид энэ боломжийг ашиглан цар тахлын дараах Монголын эрүүл мэндийн ажилтнуудын чадавхи болон цаашдын хөгжлийг, улам илүү олон Монгол өвчтөнд хамтран туслана гэж найдаж байна.
Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү: "Би маш сэтгэл өндөр байна. Энэхүү боломж нь Монголын эмч эмнэлгийн ажилтанд үр өгөөжөө өгч цаашид улам өргөжин тэлж ирээдүйд олон Монголд хүнд хүрч туслана гэж итгэж байна" хэмээн Тайваний Ноордхоффын санд талархалаа илэрхийлэв. ЭХЭМҮТ нь эрүү, нүүрний мэс заслын мэргэжлийн баг хамт олон нь жилд 450 гаруй эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн мэс заслыг хийж байна. Энэ нь Тайвань-Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагаа, туршлага солилцооны нэг том жишээ болж байна. Мөн манай төлөөлөгчийн газар цаашид ч Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” гэсэн үзэл санааг түгээсээр байх болно.” гэв.